Эмэгтэйчүүдийн сав доргих

2009 оны 07-р сарын 26 Нийтэлсэн khosbansemberuu
Охид бүсгүйчүүдийн хувьд эрхэм нандин зүйл бол яах аргагүй сав юм. Дэлгэрэнгүй»

bansemberuu   bansemberuu Орчин үед гадаад орнуудын анагаах ухааны практикт оншилгооны аргачлал хялбар,нийтэд хүртээлтэй,мэдрэг аргууд нэвтрүүлснээс нүдний солонгон бүрхэвчийг судалж аливаа эмгэгийг оношлох арга тэргүүлж байна.Иймд энэхүү оншилгооны аргыг МОНГОЛД нэвтрүүлэх санааг 1998 оноос өвөртөлж судалгаа шинжилгээ хийж,практикт нэвтрүүлэн ажиллаж байна. Нүдний солонгон бүрхэвчийн оншилгооны арга нь Энэтхэг,хятад зэрэг орнуудаас уламжлагдан улмаар Дундад Ази ,Европ дахинд хэргэлдэг болсон төдийгүй одоогоор АНУ,Япон,ОХУ,Герман зэрэг улсуудад солонгон бүрхэвч судлалын институтууд ажиллаж лазерын туяагаар нүдний солонгон бүрхэвч дээрх өөрчлөлтүүдийг засах замаар дотор эрхтнүүдийг эрүүлжүүлж чадах хэмжээнд хүрээд байна. Манай эмнэлэг одоогоор уг оншилгооны онолын үндэс болох Хүний бие оргонизмд гарч буй өөрчлөлтүүд нь тархинд байнга бүртгэгдэж байдаг бөгөөд уг мэдээлэл нь тархины алслагдсан эрхтэн болох нүдний солонгон бүрхэвч дээр илэрч гардаг-тай шууд холбоотой байна гэдэгтэй санал нийлж энэ санааг улам төгөлдөржүүлэн “Хүний нүдний солонгон бүрхэвчээр эмгэг оношлох арга”|2004 он|,”Эмчилгээний бясалгал”|2003 он| нэртэй Монгол улсын ашигтай загварын гэрчилгээ авсан болно. Хүний нүдний солонгон бүрхэвчээр оношлох аргын давуу тал нь оргонизмыг бүхэлд нь хамруулах зорилгоор солонгон бүрхэвчийг 16 хэсэгт загварчлан хувааж эдгээр хэсгүүд тус бүрд бие эрхтнүүдийн хамаарах талбайг нарийвчлан тодорхойлж тухайн талбайд илэрсэн толбо болон ховилын хэмжээгээр өвчлөлийн үе шат,тухайн эрхтний өвчлөлтэй хэсгийг илрүүлэн тогтоодогт оршино. Түүнчлэн нүдний солонгон бүрхэвчийн оншилгоог ,хэт авиан оншилгоо,Монгол эмнэлэгийн оншилгоотой хослуулан оншилгооны цогц бүрдлийг бий болгон 2000 оноос уламжлалт анагаах,зүү төөнө засал,бариа засал,эмчилгээний бясалгалтай хавсран амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна.Энэ хугацаанд уг оншилгооны цогц аргачлалаар 50 000 гаруй хүнийг оношлон эмчилсэнээс аливаа гомдол гараагүй бөгөөд ажлын өндөр бүнээлтэй ажиллаж байна.|эдгээр хүмүүсээс онош нь тодорхойгүй байсныг оншилсон| Тухайн аргаар хүний биеийн оюуны олон төрлийн чадамж,төвийн болон захын мэдрэлийн систем,зүрх судасны систем,хоол боловсруулах систем,шээс ялгаруулах систем,дархлалын тогтолцоо,тулгуур эрхтний систем,дотоод шүүрлийн систем,нүд чих хамар хоолой,тунгалагын тогтолцооны дагуу оншилж байна. Бид оншилгооныхоо үндсэн дээр уламжлалт болон европ эмийн болон эмийн бус аргыг хослуулан нэг өвчнийг эмчлэх хугацаанд тухайн хүний бүхий л өвчнийг эмчилж байна.Жишээ нь:Хүний ходоодны шархыг эмчлэх хугацаанд элэгны архаг үрэвсэл,аарцаг нурууны гажилт,зүрхний тэжээлийн дутагдал зэргийг эмчилж эдгэрүүлдэг гэсэн үг юм.Мөн эмийн бус эмчилгээний сонгодог арга болох эмчилгээний бясалгал,бариа засал,зүү төөнө засалыг амжилттай ашиглан өвчин зовлонгоос нь олон хүнийг эдгээж байна. Манай бариа засал эмчилгээнд аарцаг нурууны гажилтыг дарж нухан засах,Монгол эмнэлэгийн цэгэн бариа ба доргисныг доргион засах заслууд зэрэг ордог.Хүний биеийг төрөлхийн гажилтгүй хэлбэрт засан оруулж чадсанаар аливаа цусны эргэлтийн хямрал дутагдал,нян вирус шимэгч,мөөгөнцөрийн эсрэг тэмцэх суурын тавьж чаддаг юм.Ийнхүү хүний биеийг эмчилж эдгээхийн хажуугаар цаашид эрүүл аж төрөх ёс дэглэмд сурган хэвшүүлэхийг зорьдог бөгөөд энэ зорилгодоо ч хүрсээр байна. ХОСВАНСЭМБЭРҮҮ эмнэлэгийн эрхэм зорилго: Манай хамт олон МОНГОЛ-ын ард түмний эрүүл мэндэд хувь нэмрээ оруулан улам шаргуу ажиллах ,үйлчлүүлэгчдээ дээдлэн тэдний өвчин эмгэгийн хурдан илааршуулж санаа сэтгэлийг нь баясангуй болгох,эрүүл аж төрөх ёс жаягт сургах чигийг эрхэм болгоно. Эмчлэгч нар нь чадварлаг,оюунлаг,энрэнгүй,харилцааны соёлтой,мэдрэмжтэй байж хүн бүрийн төлөө үйлчилнэ. Эмнэлэгийн үйл ажилгааны үзүүлэлтээ тогтмол өсөн нэмэгдүүлж байх явдал юм.

,Хосвансэмбэрүү, эмнэлэг

2008 оны 11-р сарын 09 Нийтэлсэн khosbansemberuu
,Хосвансэмбэрүү, эмнэлэг нь хүний биеийг цогс байдлаар оншилж эмчилдэг. Дэлгэрэнгүй»
Аарцаг нурууны гажилтын тухай товч ойлголт. Аарцаг нурууны гажилт нь:1.Төрөлхийн. 2.Олдмол.гэсэн 2шинжтэй байдаг.  Дэлгэрэнгүй»

Уламжлалат эмчилгээн баримтлах гам дэг.

2008 оны 11-р сарын 08 Нийтэлсэн khosbansemberuu
Уламжлалт эмчилгээний дараа тодорхой хугацаанд ГАМ сахих шаардлагатай байдаг Дэлгэрэнгүй»

ХОСВАНСЭМБЭРҮҮ эмнэлэгийн хамт олны авсан шагналууд.

2008 оны 11-р сарын 07 Нийтэлсэн khosbansemberuu
авсан шагналууд Дэлгэрэнгүй»

Эрүүлийг хүсэх хэн бүхэнд .

2008 оны 11-р сарын 07 Нийтэлсэн khosbansemberuu

Хүний биед өвчин эмгэг үүсгэх гол шалтгаанууд нь бөөрний язгуурын тамир доройтох,аарцаг нурууны гажилт,цул эрхтнүүдийн доргилт,шимэгч празит зэрэг байдаг гэнэ.

 

 Дэлгэрэнгүй»